Уран бичвэрийн уралдааныг аймагт анх удаа зохиолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-04-29 17:44:19

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Боловсрол, соёл урлагийн газар Үндэсний бичиг соёлын өдрийг угтан Сайхан бичигтэн уран бичвэрийн уралдааныг зохион байгууллаа.

“Сайхан бичигтэн” уралдааныг 4 төрлөөр шалгаруулсан байна. Сургуулийн 7-9-р ангийн сурагчдаас Рашаант сумын сургуулийн сурагч Ө.Буянхишиг, М.Ичинхорлоо, Э.Эрдэнэ, 10-12-р ангийн сурагчдаас Рашаант сумын сургуулийн сурагч Д.Алтанцэцэг, Б.Нямсүрэн,  Булган сумын 3-р сургуулийн сурагч М. Должинмаа нар “Сайхан бичигтэн” уралдааны эхний байруудыг эзэллээ.

         Мэргэжлийн багш нарын төрөлд Гурванбулаг сумын Н.Сандагдорж, Булган сумын 1-р сургуулийн Ө.Эрдэнэханд, Хутаг-Өндөр сумын Д. Мөнхчимэг нар шалгарлаа.

“Сайхан бичигтэн” уралдааны насанд хүрэгчдийн ангилалд Рашаант сумын сургуулийн бага ангийн багш н.Оюунтуяа, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн Б.Хишигдүүрэн, Рашаант сумын сургуулийн сургалтын менежер Э.Энхзолбоо нар эхний байрт оржээ.

Аймгийн хэмжээнд анх удаа зохион байгуулсан Уран бичлэг уралдаанд Рашаант сумын сургуулийн сургалтын менежер Э.Энхзолбоо түрүүлж, Булган сумын 1-р сургуулийн багш Ө.Эрдэнэханд, Хутаг-Өндөр сумын сургуулийн сурагч О.Ганжигүүр удаах байр эзэллээ.

Холбоотой мэдээ