“Монголын сайхан бичигтэн” охин улсын олимпиадаас алтан медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Энэ сарын 29-нд болсон Монгол бичгийн улсын олимпиадын 12-р ангийн сурагчдын төрөлд Улаангом сумын Ерөнхий боловсролын 6-р сургуулийн 12в ангийн сурагч Б.Одонтунгалаг түрүүлж алтан медаль хүртсэн байна. Харин түүний багш М.Өлзийдэлгэр багш нарын төрөлд мөнгөн медаль хүртжээ. Ийнхүү багш, шавь хоёрын амжилтын буухиа үргэлжилсээр байна.
Б.Одонтунгалагийн хувьд МОНЦАМЭ
агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон явуулдаг “Монголын сайхан
бичигтэн” улсын уралдааны 12-р ангийн сурагчдын төрөлд энэ жил түрүүлсэн юм. “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд Б.Одонтунгалагийг түрүүлээд ирэхэд
нь “Хүмүүн бичиг” сонинд ярилцлага авахад “Аймаг, улсын Монгол бичгийн
олимпиадад түрүүлэхийг хүсч байна”
хэмээн хэлж байсан юм. Сурагч охины мөрөөдөл ийнхүү биелж зорьсондоо хүрч
чаджээ.
Харин түүний багш М.Өлзийдэлгэрийн хувьд Завхан аймгийн Идэр суманд жил бүрийн хавар болдог “Эх хэлний баяр”-ын олимпиадын багш нарын
төрөлд хоёр жил дараалан түрүүлсэн, Увс аймгийн урдаа барьдаг монгол бичгийн
багш нарын нэг юм. М.Өлзийдэлгэрийн аав М.Мягмаржав багшийн хувьд өнгөрсөн жил
Завханы олимдиадад түрүүлж таван сая төгрөгийн эзэн болж байсан билээ.
Аймаг, улсын монгол бичгийн аварга шавь, багш хоёрыг
болон аав, охин хоёрыг одоо Идэрийн эх хэлний олимпиад хүлээж байна.