“Өсвөрийн сэргийлэгч 2019” тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-04-30 20:44:59

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Өсвөрийн сэргийлэгч 2019” тэмцээнийг өнгөрсөн баасан гарагт зохион явууллаа.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийт, ЕБС-ийн сурагчид, тэдний эцэг, эх, багш, нийгмийн ажилтны хамтын ажиллагааг сайжруулах, сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэхээр уг тэмцээнийг зохион явуулсан юм.

Мөн сурагчдын эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмүүд харилцан туршлага судлах, тэдгээрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой уг тэмцээнд Улаангом, Зүүнхангай, Тариалан, Завхан, Өмнөговь сумын ЕБС-ийн төлөөлөл болсон 9 баг өрсөлджээ. 

Тэмцээнд “Увс эрдэм” ахлах сургуулийн “СИОМ” баг тэргүүн байр эзэлсэн бол Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Улсын тэргүүний лаборатори, цогцолбор 1-р сургуулийн “Хязгааргүй” баг дэд байр, Улсын тэргүүний цогцолбор 2-р сургуулийн Луужин” баг 3-р байрт тус тус шалгарлаа.

 

Холбоотой мэдээ