Домог болсон эртний тамирчид

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-24 14:08:39

ВАШИНГТОН. /History/. Эртний дэлхий буюу Газар дундын тэнгис болон Ойрхи Дорнод орчмын бүс нутагт алдар нэрээ цуурайтуулсан долоон тамирчны тухай цувралаар хүргэж байна.

Леонидас Родоса

МЭӨ 164, 160, 156, 152 оны олимпын наадмын гурван төрлийн тэмцээнд дараалан ялсан, гүйлтийн тамирчин Леонидас Родосаг хүн болгон мэддэггүй. Тэрбээр олон жил хүч чадлаа сорихдоо тэмдэглүүштэй, тухайлбал, 36 насандаа аваргын алтан медаль хүртэж байсан зэрэг олон амжилт үзүүлээд зогсохгүй тал бүрийн авьяастай болохоо харуулжээ. Тэрбээр тухайн үеийн ойрын зайн гүйлтийн тэмцээнд түрүүлэхийн зэрэгцээ “хоплитудромос” буюу хүч сорьсон тэмцээнд /хуяг, дуулга өмсөн, бамбай барин уралдах/ ялсан домогт тамирчин ажээ.

Олимпт 12 удаа түрүүлсэн түүний энэ амжилтыг эртний болоод одоогийн ямар ч амжилттай зүйрлүүлэшгүй юм. Өнөө үеийн усанд сэлэлтийн од Майкл Фелпс гэхэд олимпоос 11 медаль хүртсэн амжилт үзүүлсэн билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ