Цэрэг дайчид хугацаат цэргийн албаа хаагаад ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-05-01 14:58:44

Увс /МОНЦАМЭ/. 2018 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагаар Завхан аймгийн Тэс сум дахь Хилийн 0277-р ангид алба хаасан цэрэг дайчид хугацаат цэргийн албаа хаагаад өчигдөр халагдаж ирлээ.

Халагдаж ирсэн цэргүүдийг аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, ЗДТГ-ын Цэргийн штабын бүрэлдэхүүн хүлээн авч уулзан цэргийн албаа нэр төртэй хаасан явдалд баяр хүргэж, цаашдынх нь ажил, амьдралд сайн сайхныг хүссэн юм.

2019 оны 3 дугаар сард аймгийн Засаг дарга Д.Батсайхан Завхан аймгийн Тэс сум дахь Хилийн 0277-р ангийн хилчин дайчдаа эргэх үеэр авахуулсан зургаар дурсгалын цомог гаргасныг халагдаж ирсэн цэргүүдэд гардуулан өглөө. Тус цэргийн ангид зөвхөн Увс аймгийн залуус цэргийн алба хаадаг бөгөөд өнөө орой шинээр цэрэгт татагдсан залуус Завхан аймаг руу хөдөлнө.  

Холбоотой мэдээ