Чөлөөт бөхийн оюутны УАШТ ирэх бямба, ням гарагт болно

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-05-01 15:19:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн 2019 оны оюутны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 4-5-нд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн спортын зааланд болж шилдгүүдээ шалгаруулна.


Тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбоо, оюутны спортын холбоо, ҮБТДС хамтран зохион байгуулах бөгөөд тэмцээн олимпийн жингийн ангиллаар явагдах юм. Бямба гарагт эрэгтэйчүүдийн 57 кг, 74 кг, 97 кг, эмэгтэйчүүдийн 50 кг, 57 кг, 68 кг, ням гарагт эрэгтэйчүүдийн 65 кг, 86 кг, 125 кг, эмэгтэйчүүдийн 53 кг, 62 кг, 76 кг жингийн барилдаанууд болж шилдгүүд тодорно. Энэ тэмцээн эрэгтэй, эмэгтэй 17-25 насны оюутан тамирчид хүч, ур чадвараа сорих юм.

Холбоотой мэдээ