Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаанд 256 бөх хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-02 12:02:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол бөхийн өргөөнд энэ сарын 5-нд буюу ням гарагт Улсын арслан цолны 27 дахь хүндэтгэлийн барилдааныг МҮБХ, Арвайн үндэс ХК-тай хамтран зохион байгуулна.  


Монгол Улсын гарьд цол бий болсон 2003 оноос энэ барилдаан хоёр цолны хүндэтгэлд зориулагддаг болсон бөгөөд энэ жил анх удаа 256 бөх барилдана. Тус барилдааныг 2005 болон 2018 онд зохион байгуулаагүй юм байна.


Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын хурц арслан Д.Мөнх-Эрдэнэ энэхүү барилдаанд дөрөв түрүүлж, хоёр үзүүрлэсэн амжилтаараа бөхчүүдийг тэргүүлж байгаа юм. 

Холбоотой мэдээ