HUAWEI брэнд 2019 оны цоо шинэ Jeep Cherokee автомашины бэлэгтэй зуны талархлын аяныг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-22 09:29:05
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Технологийн шинэчлэл, дэвшилтүүдээрээ хэрэглэгчдийн талархлыг хүлээж өдгөө дэлхийн 170 гаруй оронд албан ёсоор борлуулагддаг HUAWEI гар утасны брэнд Монголын хэрэглэгчдэдээ зуны талархлын аяныг эхлүүллээ.

Хэрэглэгч та 2019.07.22-09.22 хугацаанд албан ёсны дистрибьютер Мобиком, Юнител, Скайтел, Teхнозон, Солар Стар ХХК-с HUAWEI гар утас худалдан аваад зуны талархлын аяны уралдаанд оролцож 2019 оны цоо шинэ JEEP Cherokee автомашин, HUAWEI P30 гар утас гэх мэт олон бэлгүүдийн эзэн болох боломжтой.



HUAWEI брэндийн хувьд сүүлийн үеийн мэдээллүүдээс дурдвал Huawei брэндийн гар утасны хэрэглээний зах зээл дэх үсрэнгүй тэлэлт нь  тус байгууллагын гаргасан 1-р улирлын тайлангаас харагдаж байдаг. 2019 оны 1-р улирлын байдлаар Huawei хэрэглэгчийн бизнес групп нь 59 сая утсыг дэлхий даяар борлуулсан байдаг. Энэ нь өнгөрөгч оны тус үеэс 51%-ын өсөлттэй байгаа ба дэлхийн гар утасны зах зээл дээр 2-р байранд орсон байдаг. Монгол орны хувьд Huawei хэрэглэгчийн бизнес групп нь өдгөө 4 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 20-оод нэр төрлийн гар утаснуудыг албан ёсоор Монголын хэрэглэгчдийн гар дээр хүргэсэн байна.

Хэрэглэгчдийн зүгээс зуны талархлын аянд хамрагдахын тулд хэрэглэгч тухайн HUAWEI гар утсыг 2019.07.22-09.22 хугацаанд зөвхөн албан ёсны дистрибьютер Мобиком, Юнител, Скайтел, Teхнозон, Солар Стар ХХК гэсэн 5 байгууллагын аль нэгнээс худалдан авсан байх ёстой. Дистрибьютер байгууллагын зүгээс худалдан авсан гар утас тутамд уралдаанд оролцох эрх өгөх ба, хэрэглэгч huawei.thanks.mn гэсэн хаягаар орж бүртгүүлэн, урамшууллын код авснаар тухайн хэрэглэгчийн уралдаанд оролцох эрх идэвхжинэ. Бүртгэлийн хугацаа дууссаны дараа 9 сарын 30 ны 20 цаг 40 минутаас уралдааны ялагчийг Боловсрол телевизийн шууд эфирээр шалгаруулна. Уралдаанд оролцсоноор хэрэглэгч 1 жилийн үйлдвэрийн баталгаа, 2 жилийн үнэгүй засварын баталгаа бүхий 2019 оны цоо шинэ Jeep Cherokee aвтомашин болон дэлхийн хамгийн шилдэг камертай HUAWEI P30 гар утас зэрэг олон бэлгүүдийн эзэн болох боломжтой.

Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Huawei Mobile Mongolia Facebook page-с болон 7777-7722 утсаар лавлана уу.

Холбоотой мэдээ