Нийтийн тээврийн зарим чиглэлийг өөрчлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-06 13:45:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дулааны улирал эхэлж, авто замын нөхцөл сайжирч, иргэдийн зорчих хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврээр үйлчилдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг энэ сарын 1-нээс Шадивлангийн уулзвараас дээш 2.1 км сунгажээ.


Мөн Авто худалдааны цогцолбор хүрэх иргэдийн нийтийн тээврээр хурдан, шуурхай үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:60 “Авто худалдааны цогцолбор-Саппоро” чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн давтамжийг хоёр дахин нэмэгдүүлж, уг  шийдвэрийг энэ сарын 1-нээс мөрдөж эхлэсэн байна.

 

Авто худалдааны цогцолборын чиглэлд Саппорогоос 7.55-18.10 цаг хүртэл нийтийн тээврийн автобус өдөр бүр нэг цаг тутамд үйлчилнэ. Иймд иргэд нийтийн тээврийн үйлчилгээг сонгож хурдан, шуурхай зорчих боломжтой юм.

 

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэж байгаа аж.

 

Холбоотой мэдээ