Улсын Гуравдугаар төв эмнэлэгт Энэтхэгийн мэс засалчид хүрэлцэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-05-06 14:20:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын Ротари байгууллагын 3080 дугаар дүүргийн Чиндигар болон 3450 дугаар дүүргийн Туул Ротари клуб хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр БНЭУ-аас эмнэлгийн тусламжийн мэргэжлийн баг Улсын Гуравдугаар төв эмнэлэгт хүрэлцэн ирлээ.


Олон улсын Ротари сангийн санхүүжүүлсэн төслийн хүрээнд, Энэтхэг улсын өндөр зэрэглэлийн мэргэшсэн эмч нар тус эмнэлгийн мэдрэл, нүд болон ерөнхий мэс засал, мэдээгүйжүүлэх тусламж үйлчилгээний чиглэлийн мэргэжлийн багтай хамтран ажлын байрны мэс засал дадлага сургалт, үзлэг оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээний орчин үеийн чиг хандлагын талаар танхимын сургалт зохион байгуулна.

Монголын мэс заслын тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлж буй энэхүү хамтарсан ажиллагааг тус эмнэлэгт 2 дахь удаагаа зохион байгуулж буй юм. Энэтхэг эмч нар өнөөдрөөс энэ сарын 16-ныг хүртэл ажиллана.

Холбоотой мэдээ