Хэвлэл мэдээллийнхэн "Хишиг өдөр" зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-05-10 14:56:24

Өмнөговь /МОНЦАМЭ/ "Үндэсний сэтгүүл зүйн шинэ дэвшилтэт хөгжлийн төлөө- Өмнөговийн хэвлэлийнхэн" өдөрлөгийг тус аймгийн хэвлэлийнхэн, ахмад ажилтнуудтайгаа хамтран тэмдэглэж байна. 

Уг өдөрлөг нь Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, үндэсний сэтгүүл зүйн 106 жилийн ойн хүрээнд Өмнөговийн хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаа, сэтгүүлч, уран бүтээлчдийн ажил мэргэжлийн онцлогийг олон нийтэд сурталчлах зорилготой юм.

Өдөрлөгийн хүрээнд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийнхэн "Хишиг өдөр"-ийг зохион байгуулж аймаг, орон нутгийнхаа удирдлагуудыг сэтгүүлчээр нэг өдөр ажиллуулсан байна. Энэ үеэр ахмад сэтгүүлчид хэвлэлүүдийн танилцуулга нэвтрүүлэг, "Хишиг өдөр"-ийн нэвтрүүлгүүдийг үзэж өөрсдийнхөө санал, сургаалиа айлдлаа. Тус аймагт гурван телевиз, хоёр сонин, хоёр сайт, нэг бүсийн радио үйл ажиллагаа явуулж байна.

Холбоотой мэдээ