Говьсүмбэр аймгийн АН-ын удирдах ажилтны зөвлөгөөн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-25 14:43:15

Говьсүмбэр аймгийн АН-ын удирдах ажилтны зөвлөлгөөн өчигдөр боллоо.

Зөвлөлгөөнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Говьсүмбэр аймгийн АН-ын дарга, Засаг дарга Л.Одсэр, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, АН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Д.Анхбаяр нар болон тус аймгийн намын анхан шатны байгууллагын удирдлагууд оролцов.

Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хуулийн салбарын шинэтгэлийн талаар илтгэл тавьж иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Мөн УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өөрийн салбарт хийсэн ажлуудын талаар мэдээлэл өгч гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа.

Харин "Ардчилсан засаглалын бүтээн байгуулалт" сэдэвт илтгэлийг ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр танилцуулж, хуулийн мэргэжилтнүүд Сонгуулийн тухай хуулийн талаар мэдээлэл хийв.   

Холбоотой мэдээ