Заг сум түргэн тусламжийн автомашинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-10 09:53:46
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Заг сумын Эрүүл мэндийн төв түргэн тусламжийн автомашинтай боллоо. Ингэснээр тус сумын иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүртэх боломжтой болж байна.
УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир саяхан Гурванбулаг, Заг, Жаргалант, Галуут, Баян-Овоо, Эрдэнэцогт, Баянхонгор суманд ажиллаж, цаг үеийн асуудлаар иргэд, хөдөлмөрчидтэй уулзсан байна. Энэ үеэрээ Заг сумын Эрүүл мэндийн төвд алсын болон ойрын дуудлага, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэхэд унаа тэрэг нэн шаардлагатай байгааг анхаарч, Эрүүл мэндийн яаманд яаралтай хүсэлт тавьж шийдвэрлүүлжээ.
Баянхонгор аймгийн Заг сумын төв нь Хангайн нурууны өвөр Загийн голын эрэг дээр, Баянхонгор аймгийн төвөөс 188 км зайтай оршдог. Тус суманд 2000 гаруй хүн ам оршин суудаг байна.
Холбоотой мэдээ