БНХАУ, ОХУ-ын хоёр дахь удаагийн Экспо Харбинд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-18 13:36:50

10 дугаар сарын 12-16 нд өдөр Хятадын Худалдааны яам, Хэй Лун Жян  хотын Засгийн газар,  ОХУ-н Эдийн засаг, хөгжлийн яам, Аж үйлдвэр худалдааны яам хамтран  Хятад, Оросын хоёр дахь удаагийн  Экспо-г Харбин хотноо зохион байгуулах  юм байна.

 Хятад, Оросын эдийн засгийн бодит хамтын ажиллагааг урагшлуулахад экспо-г зохион байгуулж буйн ач холбогдол оршиж байгаа аж.

Орос, Хятадын олон талт хамтын ажиллагаа нь  холбогдох бусад улс, бүс нутагт  хамтын ажиллагааны боломж авчирна. Хятад Оросын “Нэг бүс Нэг зам”-ын бүтээн байгуулалт  нь Ази Европын эдийн засгийн бүтээн байгуулалттай холбогдон, Зүүн Хойд нутгийн хуучин аж үйлдвэрийн суурийг  сэргээн, Алс Дорнод, Зүүн Сибирийн  эдийн засгийн стратегитай холбосноор чөлөөт худалдааны бүс болон Алс Дорнодын хөгжлийн бүс, чөлөөт боомтуудыг хөгжүүлэхэд ач холбогдолтой юм  хэмээн зохион байгуулагчид мэдээлэл хийснийг Харбин хотын мэдээллийн сайт болон  Синьхуа агентлаг мэдээллээ.

Энэхүү Экспод нийт 176 ААН оролцох аж.ОХУ-ын Технологийн групп, Агаарын тээврийн корпораци, Боомтын бүтээн байгуулалтаар ОХУ-д тэргүүлэх Сумма групп, БНХАУ-ын Инькоу, Дандон боомт групп, Шаньдуны Сансрын цахим технологи дээд сургууль, ОХУ-ын ЕвроАзия  групп  зэрэг томоохон 50 ААН энэ үзэсгэлэнд оролцох юм байна. 

Мөн “Нэг бүс нэг зам”- ын  дагуух  улс орнуудыг урьж  БНСУ, Япон,  Энэтхэг,  Тайланд, Энэтхэг, Пакистан, Казакстан Узбекстан, Туркменстан,  Киргизстан, Таджикстан, Беларусь, Украйн  зэрэг орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа юм.

 

Бээжин хот.Д.Энхчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд