Худалдааны хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахыг Д.Трамп уриалжээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-12 11:04:04

ВАШИНГТОН. /TASS/. Хятадын эрх баригчид хэлэлцээрийг удаашруулж, Ерөнхийлөгчийн шинэ сонгууль болохыг хүлээлгүйгээр худалдааны хэлэлцээрийг аль болох хурдан байгуулах хэрэгтэй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


“Хятад улс 2020 оны ерөнхийлөгчийн сонгууль болохыг хүлээж болох бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшигч сонгуульд ялах аз тохиовол тэд АНУ-аас жилд 500 тэрбум ам.доллар хулгайлсаар байх болно. Худалдааны хэлэлцээрийг миний Ерөнхийлөгчийн албыг хаших хоёр дахь удаагийн хугацаанд байгуулвал хэлэлцээр илүү дор болно гэдгийг тэд мэдэж байгаад гол асуудал оршиж байна. Хэлэлцээрийг одоо л байгуулах нь ухаалаг шийдвэр" хэмээн үзэж байгаагаа тэрбээр мэдэгдсэн байна.


Түүнчлэн Хятадын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулснаар АНУ ашиг хүртэж байгаа гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ