Дөрвөн сумын 3200 хүүхдийн 97,3 хувь нь шүдний өвчлөлтэй байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-05-16 15:00:51

Архангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн 2017 оноос санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Архангай-2022” дэд хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд Архангай аймгийн баруун бүсийн 8 суманд мэргэжлийн шүдний эмч нар хоёр баг болон хүүхдүүдэд шүдний үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчилгээг 4-р сарын 15-наас хийсэн ба одоо дуусах шатандаа явж байна.

Мэргэжлийн эмч нарын нэг баг нь Жаргалант, Тариат, Цахир, Хангай суманд ажиллажээ. Дээрх дөрвөн сумын 18 хүртэлх бүх насны 3200 гаруй хүүхдийн шүдэнд үзлэг хийснээс 3116 хүүхэд буюу 97,3 хувь нь шүдний өвчлөлтэй гарчээ. Үүнээс 2040 хүүхдийн шүдэнд тогтоц сайтай ломбо тавьж ажиллажээ. Өвчлөлийн тухайд Жаргалант, Цахир, Хангай сумын хүүхдийн шүдний өвчлөл өндөр байжээ.  

Шүдний өвчлөлийн шалтгаан нь амны хөндийн ариун цэвэр хангалтгүй, шүдний эмчгүй, эцэг эхийн анхаарал, мэдлэг дутуу, зөв, зохисгүй хооллолтоос үүсч буйг мэргэжлийн эмч нар хэлж байна.  

Холбоотой мэдээ