Залуу гэр бүлийн ариун андгай өргөх ёслол дөрөв дэх жилдээ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-15 13:44:06

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооноос жил бүр залуу гэр бүлдээ зориулсан “Хүндэтгэлийн ариун андгай өргөх” ёслолыг уламжлал болгон зохион явуулсаар иржээ.

Сэлэнгэ аймгийн 11350 гаруй ахмад настан, эмээ, өвөө нарынхаа хүндэтгэл, итгэлийг дааж, аз жаргалтай сайхан амьдрахын ерөөлийг өргөдөг энэхүү үйл ажиллагаа нь залуу гэр бүлд зориулан болдгоороо онцлогтой юм. Энэ удаа дөрөв дэх жилдээ зохион байгуулсан уламжлалт ажлаа Сэлэнгэ аймгийн Хушаат суманд хийжээ.

Энэ өдөр тохиож буй “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийн баярын үеэр аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуяг “Манай аймгийн Ахмадын хороо жил бүр зохион байгуулдаг Аймгийн ахмадын хорооны удирдах ажилтны зөвлөгөөн”-ий үеэрээ залуу гэр бүлүүддээ зориулан “Хүндэтгэлийн ариун андгай өргөх” ёслолыг хийдэг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай хороо 18 сайхан хүүтэй, охинтой, хүргэнтэй, бэртэй, ачтай, зээтэй өнөр өтгөн айл гэр болсон байна. Та нартаа гэр бүлийн баярын мэнд хүргэе. Өргөсөн андгайдаа үнэнч байж, аз жаргал дүүрэн амьдраарай” хэмээн ерөөл өргөлөө. 

Холбоотой мэдээ