Таван сумын Соёлын төв унаатай боллоо

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-05-15 16:13:34

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сум сурталчлах өдөрлөгөө амжилттай зохион байгуулсан сумдын соёл урлагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж Соёлын төвд ашиглах автомашинтай болгож байна.

Автомашинуудыг аймгийн удирдлагуудын зүгээс үндсэн чиглэл хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас 150 сая төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлэн, эхний ээлжинд Баян-Овоо, Заг суманд автомашины түлхүүрийг гардуулан өглөө.

Мөн үеэр, Түүхэндээ соёлын төвүүдэд хаяглагдсан унаа тэрэг хуваарилж байгаагүйг сумдад соёл урлагийн үйл ажиллагааг гардан зохион байгуулагчид ярьж байсан бөгөөд ямар нэг үйл ажиллагаа явуулах, зохион байгуулахдаа бусдын унаа тэргэнд дайгддаг, гуйдаг байсан хүнд үе нь ийнхүү дуусгавар болж байгаад маш их баяртай буйгаа илэрхийлж байлаа.

Соёлын төвийн ажилд ашиглах шинэхэн автомашин тун удахгүй Өлзийт, Баянлиг, Гурванбулаг суманд очих юм байна. 

Холбоотой мэдээ