Сүхбаатар аймагт цаг агаарын аюулт үзэгдэл ажиглагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-05-15 17:37:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд хүчтэй шороон шуурга шуурч, салхины дундаж хурд 22 м/с, 12 цаг 20 минутад салхины өрөвхийлөлт 26м/с хүрч, цаг агаарын онц аюултай үзэгдэл ажиглагдлаа. 

Одоогоор тус аймгийн нийт нутгаар шороон шуургатай байгаа бөгөөд салхины хурд 18-20 м/с байна. Уг үзэгдэл энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээнээс газраас мэдээллээ.

Үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаатай холбоотойгоор Сүхбаатар аймгаас гадагш гарах бүх хөдөлгөөнийг 16-ны 11 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаад байна.  

OБЕГ, УЦУОША-наас ирүүлсэн мэдээгээр 05-р сарын 15-18-нд нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд өдөртөө 18-20 м/с, зарим үед 28 м/с хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. 19-нөөс нийт нутгаар хүйтэрч шөнөдөө 2-3 градус хүйтэн байх тул болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллахыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ