ӨНӨӨДӨР: “Эдийн засгийг төрөлжүүлэх нь” олон улсын хурал болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-05-16 07:43:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 16-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт Шинжлэх ухаан, технологийн санд "Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг сэтгүүл зүйгээр дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх нь" хэлэлцүүлэг болно. Утас: 96656561

09.00 цагт “Корпорэйт” зочид буудалд “Эдийн засгийг төрөлжүүлэх нь” олон улсын хурал болно.

09.00 цагт ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд "Монгол Улсын зохиогчийн эрхийн тогтолцоог сайжруулах нь" үндэсний семинар болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт “Туушин” зочид буудалд Монголын Хуульчдын холбоо,  Өмгөөллийн “ДиБи энд ЖиТиЭс” нөхөрлөл хамтран “Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг” зохион байгуулна.

10.00 цагт Нийслэлийн иргэний танхимд Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газраас “School police” чуулган зохион байгуулна. Утас: 88903404, 94113989

10.00 цагт “Өргөө 1” кино театрын гадна талбайд ХӨСҮТ, Баянгол дүүргийн ЗДТГ,  “Энхрий эрдэнэ сан” хамтран иргэдэд сүрьеэ өвчний талаар мэдлэг, мэдээлэл хүргэж, үнэ төлбөргүй үзлэг хийнэ.

10.00 цагт АТГ-ын гадна талбайд Монголын Ардчилсан Холбооны Залуучуудын зөвлөлөөс “Капитал” банкны дампуурал болон төрийн тусгай сангуудын зээлийн асуудлаар мэдээлнэ. Утас: 99085084

10.00 цагт “Туушин” зочид буудалд эрдэмтэн Эдвард Луттвакийн "Хятадын стратеги" номын нээлт болно.

11.00 цагт “976 арт галерей”-д "Амьдралыг тэтгэгч О2" модерн балетын уран бүтээлч нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэх талаар мэдээлнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Ирээдүй өөд итгэл хайрлая” хандивын тоглолтын зохион байгуулагч нар мэдээлнэ. Утас : 94115171,  86682240

14.00 цагт Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн байранд Аудитын компанийн захирлуудын уулзалт болно.

16.00 цагт Багш хөгжлийн ордонд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт “Судлаач оюутан” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад Батламж гардуулна. Утас: 86061497

Холбоотой мэдээ