Венесуэлийн эрх баригчид болон сөрөг хүчин яриа хэлэлцээ хийх боломжийг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-16 11:18:32

БУЭНОС-АЙРЕС. /Reuters/. Улс орны хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх боломжийг хэлэлцэх зорилгоор Венесуэлийн эрх баригчид болон сөрөг хүчин Норвегийг зорьжээ.


Эрх баригчдыг төлөөлөн Венесуэлийн Мэдээлэл, харилцаа холбооны сайд Хорхе Родригес, Миранда мужийн амбан захирагч Эктор Родригес нар Норвегийг зорьсон бол сөрөг хүчнийг төлөөлж Үндэсний ассамблейн дэд дарга Сталин Гонсалес болон тус хүчний төлөөлөгч Херардо Блайд, Фернандо Мартинес нар уулзалтад оролцох аж.


Сөргөлдөгч талууд зөвхөн зуучийн хувиар туслахыг хүссэн Норвегийн эрх баригчидтай яриа хэлэлцээ хийх боломжийг хэлэлцжээ. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн талыг баримтлагчид болон сөрөг хүчнийхэн хамтран уулзалт хийгээгүй байгаа аж. 

Холбоотой мэдээ