Мал төллөлт 68,3 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ жил 1,4 сая хээлтэгч төллөхөөс одоогоор 967,7 мянган хээлтэгч төллөж, мал төллөлт 68,3 хувьтай үргэлжилж байна. Төл бойжилт 95,4 хувьтай байгаа бөгөөд одоогоор 901,7 мянган төл эсэн мэнд бойжиж байна.
Өлгий, Өмнөговь суманд
хамгийн их буюу 23,6-16,5 мянга гаруй төлийн хорогдол гарсан бол Давст, Сагил
суманд хамгийн цөөн буюу 114-275 төл хорогджээ.
Хамгийн их буюу Тэс, Наранбулаг, Хяргас суманд 75-аас
дээш мянган мал төллөөд байгаа бол Баруунтуруун, Давст суманд хамгийн цөөн буюу
20-28 мянган мал одоогоор төллөөд байна. Өнгөрсөн долоо хоногт цаг агаар тааламжгүй
байж, зарим нутгаар цас орж, шороон болон цасан шуурга шуурсны улмаас мал
төллөлт харьцангуй удааширчээ.
2018 оны жилийн эцсээр Увс аймаг 3,1 сая мал тоолуулсан
бөгөөд 108,2 мянган мал зүй бусаар хорогдоод байна. Хорогдсон малын дийлэнх нь
ямаа, хонь аж.