Монгол Улсын гарьд П.Сүхбат агсаны нэрэмжит барилдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-20 14:53:01

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, Улсын Гарьд Пунцагийн Сүхбат агсаны нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан ирэх сарын 5-нд Баянхонгор аймагт болно.

Бөхийн барилдааныг Монголын Үндэсний бөхийн холбооны Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл, аймгийн ЗДТГ, БТСГ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шагналын сан 10 сая төгрөг байх аж.

2017 онд Баянхонгор аймгийн уугуул, П.Аюуш арслангийн нэрэмжит барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж, улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглож байсан бөгөөд түрүү бөхийг 3 сая, үзүүр бөхийг 2 сая, их шөвгийн бөхийг тус бүр 1 сая төгрөгөөр байлжээ. Тус аймаг нутаг орноосоо төрөн гарсан нэр алдарт бөхчүүдийн нэрэмжит барилдааныг ийнхүү уламжлал болгож зохион байгуулж байхаар тогтсон байна.

Холбоотой мэдээ