Үзэгчиддээ гарын үсэгтэй тасалбараа дурсгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-21 22:03:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын кино урлагт шинээр тѳрсөн “Диваажинд хүрэх зам” МУСК дөрөв дэх өдрөө үзэгчдээр дүүрэн байна. "Зайсан Хилл" цогцолборт киног нээх үеэр  киноны ерѳнхий продюсер Ж.Энхжаргалан, ерѳнхий найруулагч, гол дүрийн жүжигчин Д.Ганцогт, Э.Мѳнх-Эрдэнэ нар үзэгчиддээ гарын үсэгтэй тасалбараа дурсгаж байв. 

“Диваажинд хүрэх зам” киног Холливудын киноны зураг авалтад ѳргѳн ашигладаг ARRI камераар 4К нягтшилтайгаар гүйцэтгэсэн нь ч киног илүү шинэлэг болгожээ. Түүнчлэн кинонд 100 орчим хүн тоглосон нь бас л онцлон дурдах үзүүлэлтэд тооцогдож байна. 

Энэ кинонд хүсэл зорилгынхоо төлөө тэмүүлж буй хоёр найзын амьдралын үнэ цэн, хэнд ч дийлдэшгүй хүсэл мөрөөдөл, үнэнч нөхөрлөлийг харуулсан. 

Киног Рой Кларкийн “Луйварчид” зохиолоос сэдэвлэн бүтээжээ.

Холбоотой мэдээ