Тарагт сумын төвийг бүрэн камержууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Тарагт сум Орон нутгийн хөгжлийн сангийн 40 сая төгрөгийн төсөвт
өртгөөр сумын төвийг бүрэн камержуулах ажлыг хийж гүйцэтгэлээ.
“Чамин
хаус” ХХК-иас 38.7 сая төгрөгийн өртгөөр гэрээ байгуулан тус ажлыг гүйцэтгэсэн
бөгөөд нийтийн эзэмшлийн 4 цэгт 6 дүрс ажиглалтын дуран, хяналтын системийн
тоног төхөөрөмж байрлуулж, шилэн
кабелийн сүлжээнд холбожээ. Мөн хяналтын цэгийг сумын цагдаагийн кабон байранд
байрлуулснаар сумын төвийг бүрэн хянах боломжтой болсон байна.
Сумын
төвийн гудамж талбай, олон нийтийн газрын хэв журмын нөхцөл байдлыг хянах, гэмт
хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор бүх сумыг
камержуулах аян ийнхүү үргэлжилж байна.