“Монголын үндэсний балет" гуравдугаар уралдаан ирэх сард болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны ивээл дор Соёл урлагийн газар, Балетын тэмцээн зохион байгуулах хорооны дэмжлэгтэй "Монголын Үндэсний балет" уралдаан 3 дахь удаагаа болно.
Тус уралдааныг Монголын ирээдүйн шилдэг балетчдыг нээх, авьяасыг нь хөгжүүлэх, бүжгийн жүжгээр дамжуулан мөрөөдлөө биелүүлж,
дэлхийн тавцанд өрсөлдөх иргэн бэлтгэх зорилгоор уламжлал болгон
зохион байгуулж буй.
Тэмцээнийг багийн төрөлд 6-8 нас, 9-11 нас, ганцаарчилсан
төрөлд 9-11 нас, 12-14 нас, 15-18 насны ангиллаар 2 үе шаттай явуулах
юм.
Уралдаан ирэх сарын 8-9-нд Монголын Хүүхдийн Ордонд болох бөгөөд энэ сарын 25-ныг хүртэл бүртгэнэ.