Жүжигчин Дэниел Крэйг мэс засал хийлгэнэ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-23 12:08:12

МОСКВА. /TASS/. Жеймс Бондын 25 дахь цуврал киноны зураг авалтын үеэр Их Британийн жүжигчин Дэниел Крэйг шагайндаа бэртэл авч, мэс засал хийлгэхээр болжээ.  


"Мэс заслын дараа Д.Крэйг хэвийн болох үед зураг авалтыг үргэлжлүүлнэ. Зураг авалтыг хоёр долоо хоногийн хугацаанд хийнэ" хэмээн зураг авалтын баг "Твиттер" хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 


Жеймс Бондын 25 дахь цуврал 2020 оны 4 дүгээр сард дэлгэцнээ гарах аж. Дэниел Крэйг сүүлчийн дөрвөн цуврал киноны "Агент 007"-ийн дүрд тогложээ. Д.Крэйгээс гадна Ж.Бондын дүрд Шон Коннери, Жорж Лэзенби, Рожер Мур, Тимоти Далтон, Пирс Броснан нар тоглож байсан юм. Энэ онд Оскарын шагнал хүртсэн жүжигчин Рами Малек удахгүй гарах "Bond 25"  кинонд дайсны дүрийг бүтээх юм. 

Холбоотой мэдээ