“The Hu” хамтлаг анхны тоглолтоо өнөө, маргааш хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-23 15:46:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Хүннү рок" гэх шинэ урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлаг энэ сарын 23, 24-нд 19:00 цагт "White rock" центрт тоглолтоо хийнэ. 


Тэдний тоглолтод битбокс, хөөмий, исгэрээ болон язгуур урлагийн хөгжмийн зэмсгийг ашиглан монгол ардын аялгууг орчин үеийн хөгжим рүү хөрвүүлж уран бүтээл туурвидаг Ата Боргужин оролцоно. "Hu" гэдэг нь Хүннү, хүмүүн, хүүхэд, хүү гэсэн монгол үгээс гаралтай. Хамтлагийн ахлагчаар нь хөгжимчин, дуучин Ц.Галбадрах, гол гишүүнээр Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн нар, продюсерээр Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог ажилладаг.


“The HU” хамтлагийн “Чонон сүлд” дуу АНУ-ын ITUNES-д “US TOP” 100 дууны  30 дугаарт, TOP 40  рок  дууны  нэгдүгээр  байрт  эрэмбэлэгдэж  байсан билээ.  Тус хамтлагийн  дуу  Лэйди Гагагийн “Always remember us this way”, “Queen”  хамтлагийн “Bohemian Rhapsody” зэрэг  хит дуунуудын өмнө бичигдэж байв.


Одоогоор “Чонон сүлд” дуу нь Billboard-ын “Хард рок” дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн анхны монгол дуу болсон бол “Yu ve yu ve yu” бүтээл нь мөн Billboard-д эхний 10-т багтсан юм.



Холбоотой мэдээ