Гуравдугаар сарын 29-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-03-29 08:40:36

09.00 цагт “Тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих статистикийн суурь мэдээллийг сайжруулах нь” сэдэвт олон улсын семинар "Blue Sky Tower"-ийн 3 давхарт болно.

10.00 цагт  "Барилгын салбарын эрх зүй ба зах зээл" уулзалт МҮХАҮТ-ын хурлын танхимд болно.

10.00 цагт “Олон үндэстний хоолны фестиваль ба тогтвортой аялал” арга хэмжээ Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн байрны 4 давхрын хурлын танхимд болно.

11.00 цагт Уул уурхайн яамнд Mэрит төсөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулах ёслол болно.

11.00 цагт Ц.Нацагдоржийн уран бүтээлийн 7 хоногийн талаар СУИС-ын Оюутны театрт мэдээлэл хийнэ.

11.00 цагт ЭМСЯ-ны 204 тоотод Төрийн дээд одон медалиар шагнагдсан хүмүүст Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар шагнал гардуулна.

11.00 цагт  Туушин зочид буудалд Унгар, Танго улсын миссүүд ирэх есдүгээр сард Улаанбаатар хотод болох "Face of beauty international 2016" тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Буянт-Ухаа спортын ордонд ‪"Аварга анги" спортын наадам эхэлнэ.

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Газар тариалан холбоо”-ноос Хаврын тариалалт болон тулгамдсан асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Хүүхдийн урлан бүтээх төв”-д Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх шинэ төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д СХД-т гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр иргэдийн газрыг залилсан талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Пума зочид буудалд “Элэг бүтэн Монгол” зөвлөлдөх уулзалтын талаар Нэг Монгол ТББ болон Оном сан мэдээлэл хийнэ.

14.00 цагт 2014 оны физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн Япон улсын Нагояа их сургуулийн Проф, Др. Хироши Аманод Монгол улсын их сургуулийн “Хүндэт Доктор” цол олгох ёслолын ажиллагаа МУИС-ийн хичээлийн 1-р байрны Эрдмийн танхим /Дугуй танхимд/ -д болно.

15.00 цагт Хөдөлмөрийн яамнд Францын Бордо хотноо болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэлхийн ур чадварын тэмцээн буюу Абилимпээс гурван мөнгөн медаль, тусгай байр нэг шагнал хүртсэн залуусыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хүлээн авч уулзана.

Төрийн ордонд

09.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт болно.

10.00 цагт “Их эзэн Чингис хаан танхим”-д Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

10.00 цагт “В” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

Холбоотой мэдээ