“Huawei”-с олон компани харилцаагаа тасална гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-05-24 11:33:52

ВАШИНГТОН. /CNBC/. БНХАУ-ын харилцаа холбооны салбарт тэргүүлэгч “Huawei” компаниас илүү олон компани харилцаагаа таслах төлөвтэй байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео пүрэв гарагт мэдэгджээ.


Түүний хэлснээр, “Huawei” компани харилцаа холбооны сүлжээгээр дамжуулан АНУ-ын компаниудын мэдээллийг хууль бусаар олж авдаг байж магадгүй ажээ.


АНУ-ын компаниудыг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр “Huawei” компанитай бизнесийн хамтын ажиллагаа өрнүүлэхийг хориглох шийдвэрийг Вашингтон өнгөрсөн долоо хоногт гаргасан юм.


Huawei” компани Хятадын Коммунист намтай гүнзгий холбоотой нь АНУ-ын сүлжээнүүд дэх мэдээллийг эрсдэлд оруулж байна гэж М.Помпео “CNBC” сувагт ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.


Харин “Huawei” компанийн хувьд Хятадын Засгийн газартай харилцаа холбоогүй гэдгээ удаа дараа илэрхийлсээр ирсэн билээ. 

Холбоотой мэдээ