Могойд хатгуулснаас үүдэлтэй нас баралтыг бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2019-05-24 13:54:07

ЖЕНЕВ. /Xinhua/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ2030 он гэхэд могойд хатгуулснаас үүдэлтэй нас баралт болон хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдлыг 50 хувиар бууруулах зорилт бүхий стратегийг хэрэгжүүлэх шийдвэрийг пүрэв гарагт гаргажээ.


ДЭМБ-ын тооцоолсноор, дэлхий даяар 5.8 тэрбум хүн могойд хатгуулах аюултай нүүр тулгардаг бөгөөд өдөрт 7400 орчим хүн могойд хатгуулж, 220-380 орчим нь нас бардаг ажээ. Үүний улмаас жилд 81-138 мянган хүн нас бардагийн зэрэгцээ 400 мянга гаруй хүн хөдөлмөрийн чадвараа алддаг байна.


Энэхүү харамсалтай үзүүлэлтийг бууруулах чиглэлд ДЭМБ дөрвөн үе шат бүхий үйл ажиллагааг хэрэгжүүлж, 136 сая ам.долларыг зориулахаар шийдвэрлэжээ. Үүнд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлэх хийгээд хатгуулсан тохиолдолд хэрхэн арга хэмжээ авах зэрэг сургалтад хүмүүсийг хамруулах зэрэг арга хэмжээ багтжээ. 

Холбоотой мэдээ