Сурагчид энэ хичээлийн жилд юу сурч, мэдсэнээ тайлагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-05-28 11:32:41

Увс /МОНЦАМЭ/. Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит, Алтан гадас одонт, Улсын тэргүүний, ерөнхий боловсролын, лаборатори нэгдүгээр цогцолбор сургуулийн 1310 хүүхэд өнгөрсөн бямба гарагт сурсан, мэдсэн зүйлсээрээ чадварын тайлангаа тавилаа.  

Тэд энэ хичээлийн жилд сурлага, урлаг, спортоор хэрхэн амжилт гаргасан, өөрийн хүссэн чиглэлээр сонгон дугуйланд хамрагдаад юу сурч мэдсэнээ энэ үеэр тайлагнасан юм. Тухайлбал, бий биелгээ, дуу хөгжмийн үзүүлбэрүүд, дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн, ханын авиралт, таеквондогийн үзүүлбэр зэргийг эцэг эхчүүд, багш нар болон ард иргэддээ толилууллаа. Чадварын тайлант өдөрлөг Б.Гиваан баатрын талбайд өглөөний 9-12 цагийн хооронд үргэлжилсэн бөгөөд энэхүү арга хэмжээнд анги хамт олон бүр идэвхтэй оролцож, хувцсаараа хүртэл жигдэрсэн байсан юм.

Холбоотой мэдээ