Сургуулийн өмнөх боловсролд нийт хүүхдийн 87,3 хувь нь хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-28 18:06:52

Увс /МОНЦАМЭ/. “Сургуулийн өмнөх боловсролын бүтээмж-3" аяны хүрээнд "Бид сурагч болно" тайлант өдөрлөг энэ сарын 24-ний өдөр Маршал Ю.Цэдэнбалын талбайд боллоо.  

Өдөрлөгийн үеэр Улаангом сумын 9 цэцэрлэгийг төгсөж буй 5 настай хүүхэд багачууд авьяас чадвараа үзүүлж, хөгжим, бий биелгээ, гимнастик, дуу гэх мэт төрлүүдээр сурсан мэдсэн зүйлээ эцэг эхчүүд, багш нартаа тайлагналаа.

Аймгийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд нийтдээ 33 цэцэрлэг сургалтын үйл ажиллагаа явуулж, 7062 хүүхэд буюу 2-5 насны нийт хүүхдийн 87,3 хувь нь СӨБ-д хамрагдсан байна. Ирэх хичээлийн жилд сургуульд элсэн суралцах 6 настай 1959 хүүхдээс 1350 хүүхэд буюу 68,0 хувь нь цэцэрлэгийн үндсэн сургалтаар, 492 хүүхэд буюу 25,1 хувь нь хувилбарт сургалтаар, нийт хүүхдийн 93,5 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж, сургуульд амжилттай бэлтгэгдсэн байна.

 

Холбоотой мэдээ