Увс аймагт 921.9 мянган төл бойжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ жил 1,4 сая эх мал төллөхөөс одоогоор 990,5 мянган толгой эх мал төллөж, 921.9 мянган төл бойжиж байна. Тодруулбал, 3084 ингэ, 12105 гүү, 31700 үнээ, 564456 хонь, 379198 ямаа тус тус төллөж 2938 ботго, 11892 унага, 31224 тугал, 532506 хурга, 343403 ишиг тус тус бойжиж байна.
Мал төллөлтийн явц Баруунтуруун, Давст, Зүүнговь, Малчин,
Наранбулаг, Өлгий, Сагил, Хяргас, Цагаанхайрхан, Улаангом суманд 70-аас дээш
хувьтай, бусад суманд 53,8-69,9 хувьтай байна.
Аймгийн хэмжээнд одоогоор 117283 толгой мал зүй бусаар хорогджээ. Хорогдсон малыг таван төрлөөр нь авч үзвэл, 109 тэмээ, 2014 адуу, 3283
үхэр, 58600 хонь, 53200 ямаа тус тус хорогджээ. Өмнөговь сумын нийт малын 18,4
хувь, Наранбулаг сумын нийт малын 9,1 хувь хорогдсон нь аймгийн хэмжээнд хамгийн
их хорогдолтой сумд болж байна.