Есөнбулаг сумын ундны усны худгууд 24 цагийн ажиллагаатай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-05-29 00:05:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ундны усны 21 худгийг автомажуулж 24 цагийн ажиллагаатай болгожээ.

Худгийг НҮБ–ын Хүүхдийн сангаас автомат серверийн хамт 18 сая төгрөгөөр санхүүжүүлэн орчны гэрэлтүүлэг, камертай болгон, автохудаг системд бүрэн шилжүүлсэн байна. Худгийг автомат горимтой болгосноор иргэд цагийн хязгаарлалтгүй хүссэн үедээ ус авах боломж бүрдэж цаашлаад төлбөрийн нарийвчилсан систем, тоног төхөөрөмжийн ажиллагаа сайжирснаар усны үргүй зардал буурч хэмнэлт гарах давуу талтай гэнэ.

Түүнчлэн иргэд бэлэн мөнгө гар дамжуулах шаардлагагүй, тусгай картаа цэнэглэн усаа авах боловсон хэрэглээг нэвтрүүлж буйгаараа онцлогтой юм. 


Холбоотой мэдээ