Монгол, Хонгконгийн хамтарсан кино удахгүй нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-29 12:43:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын “MOGUL PICTURES” продакшн Хонгконгийн “LESMODA PICTURES" –тай хамтарсан хоёр дахь уран бүтээл  “Dejа vu” уран сайхны киног зургадугаар сарын 7-нд нээнэ.

Уг киноны зохиолыг найруулагч Б.Чингүүн бичиж найруулжээ. “Dejа vu” кинонд Э.Батнямбуу, Ш.Батбаяр, Н.Нархажид, Б.Хунцэнгүүн, О.Самданпүрэв, М.Золжаргал, Ц.Мичидмаа, Э.Энхсарнай нар тогложээ.


Уран зөгнөлт, адал явдалт “Dejа vu- Дэжа вү” кино нь өвөрмөц зураг авалт, дуу шууны гайхамшгийг үзэгчдэд харуулахаас гадна, үзэгчдэд тухайн үйл явдал өмнө нь болж байсан мэт санагдахуйц “давхар мэдрэмж” төрүүлэх онцлог байдлаар бүтээгджээ. Тус киног зургадугаар сард Монгол Улсдаа албан ёсоор нээснийхээ дараа ирэх намар Хятад болон Хонгконгод нээх юм  байна.


Холбоотой мэдээ