“Үлгэрийн баатрууд амилсан нь” уралдааны шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-30 16:33:37

Увс /МОНЦАМЭ/. Цэцэрлэгийн насны хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх зорилготой “Үлгэрийн баатрууд амилсан нь” уралдааныг аймгийн хэмжээнд цахим хэлбэрээр зохион байгуулж, өнөөдөр дүнгээ гаргасан байна. Тус уралдаанд 28 цэцэрлэгийн 4 настай ахлах бүлгийн 336 хүүхэд оролцжээ.

“Үлгэрийн баатрууд амилсан нь” уралдаанаас шалгарсан 10 цэцэрлэгийн шилдэг тоглолтуудыг цэцэрлэг бүрт DVD хэлбэрээр хүргүүлэх юм байна. Уг уралдааны 1-р байрт Улаангом сумын 3-р цэцэрлэгийн “Тариан түрүүхэн” тоглолт, 2-р байрт Улаангом сумын 4-р цэцэрлэгийн “Чоно ба 7 ишиг” болон Баруунтуруун сумын цэцэрлэгийн “Тэнэг бяцхан хулганы үлгэр” тоглолт, 3-р байрт Улаангом сумын 1-р цэцэрлэгийн “Тэмээ буга хоёр” болон 2-р цэцэрлэгийн “Үнэг ба охин”, Тариалан сумын цэцэрлэгийн “Чоно ба 7 ишиг” тоглолтууд тус тус шалгарсан байна.

 

Холбоотой мэдээ