Тарагт сумын захиргааны байрыг шинээр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-31 12:34:25

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Тарагт сумын ЗДТГ байраа шинэчлэхээр болжээ. Шинэ барилгын шав тавих ёслол энэ сарын 27-ны өдөр боллоо.

Тендер шалгаруулалтад "Хангамж-Өргөө" ХХК шалгарч, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3 дугаар улиралд багтаан барина гэдгээ мэдэгдэв. Одоогийн байгаа ЗДТГ-ын барилга нь анх 1986 онд халуун ус буюу үйлчилгээний зориулалтаар баригдаж байсан. Түүнээс хойш бяслагны үйлдвэрийн байраар ашиглаж байгаад 2005 оноос сумын ЗДТГ-ын байр болгон ашиглаж байгаа юм.

Тарагт суманд 2019 он гарсаар сургуулийн дотуур байр, Соёлын төвийн барилгыг шинээр барьж, ашиглалтад оруулаад байна.

Холбоотой мэдээ