“Манлай охин-2019” тэмцээн гурван насны ангиллаар болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-31 13:30:30

Увс /МОНЦАМЭ/. “Манлай охин-2019” тэмцээн өнөөдөр 5-7, 8-10, 11-14 насны ангиллаар Улаангом хотын “Ойрд” ХЖТ-т болно. 

Тус тэмцээнийг Гүрж улсын Тбилиси хотноо зохион байгуулсан Дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фестивалиас “Загварлаг топ модель шагнал хүртэж, Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулах дэлхийн загварын 7 хоногт оролцох эрхээр шагнуулаад байгаа Увс аймгийн Тариалан сумын уугуул Бакагийн Буяндэлгэр охин зохион явуулах аж.

Тэрбээр энэ сарын 30-нд багш нарынхаа хамтаар Улаангом хотноо хүрэлцэн ирсэн юм. Тэмцээнд оролцохоор 50 гаруй охид бүртгүүлсэн бөгөөд тэд энэ өглөөний 10 цагаас эхлэн тайзны алхаа болон бусад чиглэлийн хичээлийг мэргэжлийн багш нараар заалгаж байна.

 

Холбоотой мэдээ