Саудын Арабын хаан Ираны цөмийн хөтөлбөрийг хурцаар шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-05-31 13:30:20

ЭР-РИЯД. /Xinhua/. Ираны цөмийн хөтөлбөр болон баллистик пуужингийн хүчин чадал нь бүс нутаг болон дэлхий дахины аюулгүй байдалд заналхийлж болзошгүй гэж Саудын Арабын хаан Салман бин Абдулазиз Аль Сауд пүрэв гарагт мэдэгджээ.


Салман бин Абдулазиз Аль Сауд энэ талаар Мекка хотноо болсон Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит бус дээд хэмжээний уулзалтын үеэр хэлсэн байна. Мөн тэрбээр, Ираны үйл ажиллагаа олон улсын далайн тээвэр болон нефтийн нөөцөд аюул учруулж болзошгүй гэж нэмж хэлжээ.


Бүс нутгийнхаа аюулгүй, тогтвортой байдлыг хадгалахад Саудын Араб ихээхэн хүчин чармайлт гаргаж буйг тэрбээр онцлоод, энэ чиглэлд хамтран ажиллахыг олон улсад уриалсан байна. 

Холбоотой мэдээ