“Алдарт эх”-ийн одонг Улаангомын 96 эх хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-06-03 15:37:30

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алдарт эх"-ийн 1, 2-р зэргийн одонгоор шагнуулсан Улаангом сумын 96 эхийн одонг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан болон Улаангом сумын удирдлагууд Эх, үрсийн баярын өдрөөр гардуулан өглөө.

Улаангом сумын хэмжээнд “Алдарт эх"-ийн 1-р зэргийн одонгоор шагнуулсан эхчүүдийн хамгийн залуу нь 32 настай, “Алдарт эх"-ийн 2-р зэргийн одонгоор шагнуулсан эхчүүдийн хамгийн залуу нь 29 настай байлаа.

“Алдар эх”-ийн 1-р зэргийн одонгоор 12 эх, 2-р зэргийн одонгоор 84 эх шагнуулсан юм.

 

 

Холбоотой мэдээ