"British Airways" 11 жилийн дараа Пакистан руу нислэг хийв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-05 13:22:11

ИСЛАМАБАД. /Foxnews/. Их Британийн агаарын тээврийн "British Airways" компани нь Боинг 787 нисэх онгоцоор Пакистаны Исламабад хот руу нислэг үйлдэв. 


2008 оны есдүгээр сард Пакистаны тус хотод цуврал халдлага гарсантай холбоотойгоор "British Airways" нислэгээ зогсоогоод байсан юм. Тус компанийн Боинг 787 онгоц даваа гарагт орон нутгийн цагаар Исламабадын олон улсын нисэх буудалд 09 цаг 15 минутад газардсан байна. Зорчигчдийн дунд Их Британийн дипломатч Томас Древ тэргүүтэй төлөөлөгчид байв.


Их Британийн төлөөлөгчдийг Пакистаны Агаарын тээврийн сайд Гулам Сарвар Хан, Ерөнхий сайдын худалдааны зөвлөх Абдул Разак Давүүд нар угтан авчээ.


Тус агаарын тээврийн компани нь долоо хоногт гурван удаа Лондоноос Исламабад руу нислэг хийнэ.

Холбоотой мэдээ