Арван багийн Засаг дарга, 5 хэсгийн төлөөлөгчийг унаажууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-04 10:13:54
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 10 сумын Багийн засаг дарга, 5 сумын хэсгийн төлөөлөгчид 15 мотоцикл гардуулах үйл ажиллагаа зургадугаар сарын 3-ны өдөр аймгийн төв талбайд боллоо. 

Дэлгэрцогт, Дэрэн, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил, Өлзийт, Хулд, Луус, Сайнцагаан сумдын багийн Засаг дарга, Дэлгэрхангай, Адаацаг, Дэрэн, Өлзийт, Эрдэнэдалай сумын хэсгийн төлөөлөгч нар ийнхүү төрийн үйлчилгээг хөдөөгийн иргэдэд түргэн шуурхай хүргэх боломжтой болж байна.

Сумын БЗД, хэсгийн төлөөлөгчийг унаажуулах энэхүү үйл ажиллагаа нь аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэл, Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.1.6-д тусгагдсан байдаг бөгөөд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар жил бүр хэсгийн төлөөлөгч, байгаль хамгаалагчид, багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.

2017 оноос хойш 35 дахь мотоциклыг холбогдох ажилтанд хүлээлгэн өгч байгаа бөгөөд 2012 оноос хойш тус аймгийн 67 багийн Засаг дарга нарын 89,6 хувийг унаажуулжээ.

Холбоотой мэдээ