Цахим сүлжээнд тавигдсан зөрчлийг шалгаж хуулийн дагуу шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-04 12:27:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 02-27 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Г..... согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон, урсгал сөрж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн асуудлыг шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авсан хэмээн Дундговь аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. 

2019 оны тавдугаар сарын 14-ний өдөр тус аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар багийн нутагт харьяалагдах орон нутгийн замд 02-27 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж, замын хөдөлгөөний аюулыг байдлыг зөрчсөн асуудал цахим сүлжээнд тавигдсан. 

Зөрчил гаргасан иргэнд зөрчлийн хэрэг үүсгэн, холбогдох ажиллагаануудыг явуулж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1 дэх хэсэг, 14.7.30 дах заалтуудыг тус тус баримтлан тус иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ. 

Холбоотой мэдээ