Энэтхэг улсад +50 градус хүрч халжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-05 13:40:51

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэг улсын олон мужид агаарын температур +45 градус давж халсан байна. Тус улсын хойд нутгийн Ражастхан мужид +50.8 градус хүрч халсан гэж тус улсын цаг уурын хүрээлэнгээс даваа гарагт мэдээлжээ.


Энэтхэгийн Ражастхан болон төвийн нутгийн Мадхяа, Прадеш мужуудад хэт халуун болсны улмаас цаг уурын онцгой нөхцөл байдал үүсжээ. Мөн энэ жил тус улсын Деканы тэгш өндөрлөг газарт цаг агаар маш их халсан байна.


Хэт халалт орон гэргүй иргэд, гудамжинд худалдаа эрхлэгчид, замын цагдаагийн албан хаагчид, жолооч нарт хамгийн ихээр нөлөөлж байгаа бөгөөд тэдэнд ажил хийхэд маш хүнд байгаа ч ажиллахаас өөр сонголт байхгүй  байгаа аж.

Холбоотой мэдээ