Дорноговь аймгийн хүүхдүүд Хөх хотод бүжиглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь, Говьсүмбэр аймгийн авьяаслаг сурагчид нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа “Хөх монгол” бүжгийн тоглолт толилууллаа. Тоглолтод 4-15 насны 90 сурагч бүжиглэж нийслэлийн үе тэнгийнхэндээ сэтгэлийн бэлэг барьсан байна.
Дорноговь аймгийн Сайншанд сумын Д.Шинэжаргал багшийн удирдсан 9 дүгээр цэцэрлэгийн "Саруул дэнж" хамтлаг, Д.Саранцэцэг багштай 2
дугаар сургуулийн "Говийн уянга" хамтлаг, М.Нарангэрэл багштай “Саран хөхөө” театрын дэргэдэх хамтлаг, Б.Дашжаргал багштай “Magic
dance” клубийн "Саранхөхөө"
хамтлаг, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Л.Түмэнцэцэг багштай "Шивээн ганхаа"
хамтлагийн бүжигч хүүхдүүд монгол бүжгийн гайхамшгийг чадварлаг харуулав.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "Монгол туургатан хүүхдийн боловсрол соёлыг дэмжих төв"
ТББ ажиллажээ.
Бүжигчин багш, сурагчдыг “Шилдэг багш", “Шилдэг сурагч” өргөмжлөл, медалиар шагнасан байна.
Үндэсний бүжгийн урлагийг хөгжүүлэхэд 50 шахам жилийн хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулсан, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нутгийн эдгээр бүжигчин хүүхэд Монгол, Хятад улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод долдугаар сард тоглох юм.