Гуравдугаар сарын 30-нд болох үйл явдал

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2016-03-30 08:46:51

08.30 цагт "Татварын боловсрол иргэний нийгмийн төлөвшилд" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал МУИС хичээлийн Нэгдүгээр байрны Дугуй зааланд болно.

09:00 цагт Монголын эдийн засгийн чуулганы нээлт Төрийн ордны Их танхимд болно.

09.30 цагт  "Олон улсын буурцагтны жил"-ийн нээлт Чингис зочид буудлын хурлын танхимд болно.

09.30 цагт Монголын Хуульчдын холбооноос “Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийн асуудал” хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод зохион байгуулна.

11.00 цагт Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг Ил тод уул уурхай хэвлэлийн хурал тус яамны байранд болно.

11.00 цагт Австрали Улсын Элчин Сайд ноён Жон Лангтри Австрали, Монгол Улс нь урт хугацааны турш хөгжлийн салбар, худалдаа, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж, хоёр орны иргэд хоорондын харилцаа холбоо болон бусад асуудлаар Арга хэмжээ "Шангри Ла" зочид буудалд мэдээлэл хийнэ.

11.15 цагт Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах АШУҮИС-ийн Cургалтын эмнэлгийн шав тавих ёслол болно.

11.30 цагт “Улаанбаатарын хавар”-ын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нар Нийслэлийн Ардчилсан намын байранд мэдээлэл хийнэ.

14.00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИНЕГ-т ажиллана.

15.00 цагт Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг танилцуулах уулзалт Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн 2 давхарт болно.

16.00 цагт Монголын харшил судлалын нийгэмлэг, "Олайнфарм" компанийн Монгол дахь төлөөлөгчийн газраас хамтран зхоион байгуулах "Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицол ба ургамлын тоосны харшил" сэдэвт Олон Улсын хурал "Corporate and Convention Center, Event Hall"-д болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Иргэдийн шударга шүүх ТББ-ийн дэргэдэх Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн холбооноос нэг өдрийн зээл буюу мөнгө хүүлэгчдийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монголоо аврах иргэний эвсэл ТББ-аас нийгэмд тулгамдаж буй асуудлаар " мэдээлэл хийнэ.

12.00 цагт Ардчилсан хувьсгалын анхдагчийн зөвлөлөөс Ардчиллын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

“Монголньюс” мэдээллийн төвд

11.00 цагт МУЗН-ээс Зудад нэрвэгдсэн малчдад узуулсэн тусламж, цаашид олон улсын байгууллага дахин ямар тусламж узуулэх талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Дугуй заал” клубээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ