ОХУ-д 5G сүлжээг хөгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зуржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
MОСКВА. /BBC/. ОХУ-д 5G технологийг хөгжүүлэх салбарт хамтран ажиллах тухай гэрээнд БНХАУ-ын харилцаа холбоо, технологийн "Huawei" компани болон ОХУ-ын харилцаа холбооны "MTS" компани гарын үсэг зуржээ.
БНХАУ-ын дарга Си Жиньпиний ОХУ-д хийсэн гурван өдрийн айлчалын үеэр энэхүү гэрээг байгуулжээ.
Үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй хэмээн болгоомжилж буйтай холбоотойгоор АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд "Huawei" компанийн технологийг хориглоод байгаа билээ.
"AFP" агентлагийн мэдээлснээр, 5G сүлжээг 2019-2020 онд ОХУ-д нэвтрүүлнэ хэмээн "MTS" компани мэдэгдсэн байна.