Чуулганы ирц 17.1 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-30 10:48:22

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийх ч одоогийн байдлаар ирц 17.1 хувьтай байна.

Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийг нэн яаралтай горимоор батлахаар ээлжит бус чуулган зарласан. Гэвч УИХ-ын гишүүд танхимдаа ирэхгүй байгаа учир УИХ-ын дарга З.Энхболд хуралдаа суухыг нүүр хуудсаараа дамжуулан уриалав.

Нам эвсэл тус бүрээр хэлбэл, Ардчилсан намын 35 гишүүнээс 9, Монгол Ардын намын 26 гишүүнээс 0, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн 10 гишүүнээс 4, Иргэний зориг-Ногоон намын 2 гишүүнээс 0, Бие даагч 3 гишүүнээс 0 ирцтэй байна.

Б.Туул

Холбоотой мэдээ