Үс засуулбал өнгө зүс сайжирна

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-06-09 09:11:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны зургаадугаар сарын 9. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын шинийн 6. Адъяа гараг. Их морь одтой, гурван хөх мэнгэтэй, улаагчин үхэр өдөр. 

Барилдлага: Арвидах 
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Уул 

Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ. 

Холбоотой мэдээ